ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#26/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Stay hungry. Stay foolish."

-Стив Жобс

Онцлох шинжилгээ

АНУ-ын бодлого боловсруулагчид буюу Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хорооны (ХНЗЗХ) гишүүдийн бодлогын хүүгийн медиан төсөөлөл 2020 оноос хойш ямар байдалтай байгааг дараах зурагт үзүүллээ.

2023 оны 3-р сарын байдлаар бодлого боловсруулагчдын 2023 оны медиан төсөөлөл 5.1% байсан бол 6-р сарын байдлаар 5.6% болж өсөөд байгаа юм.

2023 оны 6-р сард бодлогын хүүгийн төсөөлөл нэмэгдсэнд АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин 4.0%, суурь инфляцын түвшин 5.0%-иас өндөр байгаа нь гол нөлөөтэй байна.

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,899.16 нэгжид хүрч, 1.2%-ийн уналттай хаагдлаа. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам 7-р сараас эхлэн төрийн албан хаагчдын цалинг 26%-иас 50%-иар нэмэгдүүлэх болохыг мэдээллээ. Монгол улсын зорилтот инфляцын түвшин 6.0% хэдий ч 2021 оны 10-р сараас хойш инфляцын түвшин 10%-иас дээш байна. 2023 оны 5-р сарын байдлаар Монгол улсын инфляцын түвшин 11.3% байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх нь цалингийн үнийн өсөлтөөр дамжсан инфляцын дарамтыг бий болгох хүлээлттэй байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: S&P 500 индекс өнгөрөгч 7 хоногт 2.3% өссөн нь 3-р сарын сүүл үеэс хойших хамгийн өндөр өсөлт боллоо. Инфляцын мэдээ болон АНУ-ын 2023 оны 1-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн мэдээ хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж улмаар хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. Технологийн NASDAQ Composite индекс 2023 оны эхний хагас жилд ойролцоогоор 32% өссөн ба энэ нь 1983 оноос хойших тус индексийн хамгийн өндөр өсөлттэй эхний хагас жил боллоо. Мөн Apple компанийн зах зээлийн үнэлгээ Баасан гарагт 3 их наяд ам.долларыг давсан ба энэ нь олон нийтэд арилжаалагддаг компаниудын хувьд анхны компани болж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Инфляцын мэдээ таамаглаж байснаас доогуур гарсан нь зах зээлд эергээр нөлөөлж улмаар Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.9%, STOXX Europe 600 индекс 1.9%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Евро бүсийн инфляцын түвшин 5-р сард 6.1%-иас 5.5%-д хүрч буурлаа. Харин суурь инфляцын түвшин 5.3%-иас 5.4%-д хүрч өссөн үзүүлэлттэй байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 1.2%, TOPIX индекс 1.1%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. 2023 оны эхний хагас жилийн байдлаар Япон улсын хувьцаанууд дэлхийн улс орнууд дунд хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ. Гэсэн хэдий ч иений ханшийн сулрал нь хувьцаануудын ам.доллароор илэрхийлэгдэх өгөөжийг бууруулсан сул талтай байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч болзошгүй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж улмаар тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.1% өссөн бол CSI 300 индекс 0.6%-ийн бууралттай байлаа.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 6 дугаар сарын 26-наас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 4,555 ширхэг үнэт цаасыг 455,455,000 төгрөгөөр арилжаалсан байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын төв банк 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн хяналтын хүрээнд өгөөжийн дээд хязгаарыг 0.5%-д хадгалж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.40%-д хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Онцлох ишлэл

Монголбанк: 2023 оны II улиралд инфляц 11.4 орчим хувь байх шинжээчдийн төсөөлөл гарсан

 2023.06.30 

Монголбанкны судлаачид хоёрдугаар улиралд шинжээч, бизнесүүд, багш зэрэг 26 шинжээчийн дунд явуулсан макро эдийн засгийн төсөөллийнхөө тайланг танилцууллаа. Нэгдсэн үр дүнг харвал, 2023 оны хоёрдугаар улиралд инфляц 11.4 орчим хувьтай, эдийн засгийн өсөлт 5.5 хувьтай, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3469.8 орчим байна гэж төсөөлжээ. 

Дэлгэрэнгүй

Худалдаа Хөгжлийн Банк Дэлхийн Эдийн Засгийн Форумын албан ёсны түнш боллоо

 2023.06.27 

Худалдаа Хөгжлийн Банк Дэлхийн Эдийн Засгийн Форумын албан ёсны түншээр сонгогдож, гэрээнд гарын үсэг зурлаа.

2023 оны "Зуны Давос" чуулган эхлэхийн өмнөхөн ийнхүү ХХБ дэлхийн нөлөө бүхий тус байгууллагатай хамтран ажиллах анхны монгол байгууллага, тэр дундаа хувьцаат компани болж байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

“СИМПЛ I БОНД”-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

 2023.06.30 

“Симпл I бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

"ИНВЕСКОР БОНД 2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

 2023.06.30 

“Инвескор бонд 2” хөтөлбөрийн 4-р транчийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 2023.06.30 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, 264,179,323 ширхэг хувьцаа эзэмшдэг 66 хувьцаа эзэмшигч оролцсон нь нийт саналын эрх бүхий 350,463,539 энгийн хувьцааны 75.38 хувийг эзэлж байх тул тооллогын комиссын Дугаар 1 тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөрт тооцлоо.

Дэлгэрэнгүй